Өврийн сайхан Хангайн-д УАЗ 469-аар нэг удаа
Адал явдалт АВТО АЯЛАЛ
ХӨЛСАЯ АЯЛАЛ бол 2006 оноос ЯПОН жуулчдыг МОНГОЛ-доо аялуулж ирсэн 15 жилийн арвин туршлагатай, Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн, дотооддоо жуулчинд үйлчилгээ үзүүлэх Inbound тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн аялалын компани болох Шинэ Зууч Трэвел-ын ДОТООД АЯЛАЛЫН БРЭНД НЭР ЮМ.
Бид та бүхэндээ Өврийн сайхан хангайн аялалаа санал болгож байна. Хөгнө
Хан хайрхан, Элсэн тасархай, Хархорин, Эрдэнэзуу, Төвхөн хийд, Үүртийн тохой, Бага хүрхэрээ,
Улаан цутгалан, Оготны мухар, Хүйсийн найман нуур, Могойтын халуун рашаан,
Ногоон нуур, Сангийн далай, Дуут манхан зэрэг байгалийн өнгө үзэмж хосолсон
газруудаар Өвөрхангай аймгийн УАЗ 469 клубтэй хамтран, дотоодын аялал жуулчлалын
зах зээл дээр өмнө байгаагүй шинэ ЗАМ-аа нээлээ.
Бидэнд аюулгүй байдал хамгийн чухал учир халдвар хамгаалалаа баримтлан
аялахаас гадна, гэнэтийн ослын болон, жуулчны эрсдэлийн даатгалд хамрагдсан
болно.ХөлСая авто аялалд ТАВТАЙ МОРИЛ.
![]() |
![]() |
ХӨГНӨ ХАН Элсэн тасархайн зүүн хойд талд Хөгнө хан хайрханы бараа, сүртэйхэн харагдана. Булган аймгийн Гурванбулаг Рашаант сумын нутагт орших сүрдэм хайрханы нэрний үүсэл олоон жилийн өмнө, Халхууд Манжид дагаар орох тэр үед болжээ. Хайрханы хамгийн их бартаатай уулын тагт Халхын өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган нь алтан ганжиртай, зуны цагийн хурал ном хурах, нэг ёсондоо бурхан шашинд нэвтрэх даянч лам нарын газар болгох зорилготой байв. Гэтэл тухайн цаг үеийн байдал ороо бусгаа Халхын хант улс, Зүүн гарын хант улсын хоорондын зөрчил дээд цэгтээ хүрч байв. Халхуудыг Өөлдүүд дайлаар ирэхэд Халхын ард түмэн ялангуяа Эрдэнэ зуу орчмын сүсэгтэн олон Өндөр гэгээнийг даган Манжид дагаар орон дутаасан байжээ. Өөлдийн цэргүүдийг тухайн нутагт цөмрөн орж ирэхэд тэр хавьд айл, амьтан, мал хөрөнгө бараг үлдсэнгүй. Өөлдүүд ганц нэг амьд мэнд үлдсэн хүмүүсээс уулын таг дээр байдаг дуганд хэсэг хүн амь хорогдож байгааг мэдэж, хайсан боловч олдохгүй байв. Өглөөний ургах нарнаар зэргэлдээх уулын орой дээрээс эсрэг талын сүрлэг сайхан Хайрханы тагт нэгэн сүм алтан ганжираа наранд гялтгануулан үзэсгэлэнтэй сайхан харагджээ.Тэнд ямар ч байсан амьд хүн бий, тэднээс бусдыг хаашаа дутаасныг асуух, эс хэлвээс ял тулгах зорилгоор алтан ганжирт сүмийн зүг зэвсэглэн морджээ. Тэнд ойролцоогоор 100-гаад лам нар байсан ба Өөлдүүд биднийг олж ирэхгүй нь лав хэмээн итгэж дуганаа сахиж үлдсэн байжээ. Өөлдийн цэргүүд гар хоосон лам нартай нүүр тулмагц өөрсдийн асуултыг тавьсан боловч, тэд ам өчиг алдсангүй. Ойрдын цэргүүд лам нарыг хөнгөлөн хороож, алтан ганжирт дуганыг ч мөн шатаан сүйтгэжээ. Түүнээс хойш хайрханыг Хөгнө Хан гэдэг болсон юм гэнэ лээ. Хөгнө Хан уулнаас хамаагүй юм түүж мод огтолж болдоггүй догшин хайрхан гэж нутгийнхан ярьдаг. Бас орой тагт дээрээ жижиг нууртай, нууранд нь алтан загас байдаг гэсэн домог яриа бий. |
![]() |
![]() |
ЭРДЭНЭЗУУ ХИЙД |
![]() |
![]() |
ТӨВХӨН ХИЙД |
![]() |
![]() |
ҮҮРТИЙН ТОХОЙ Галдан бошигт Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бошигтын цэргүүд олноороо усанд үйж үхжээ. Үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд овоорон гарч ирсэн тул Хүүртийн тохой гэж нэрлэх болжээ. Энэ хэллэг сунжирсаар Үүртийн тохой болсон гэдэг. Энэхүү ханан хад бүхий хавцлын өмнүүр тохойрон урсах Орхон голын үзэсгэлэнт хэсэг нь Өвөрхангай аймгийн Орхоны хүрхрээнээс зүүн тийш Хужирт орох замд байдаг. Далайн төвшнөөс дээш 1630 метр өндөр энэ тохойд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг. |
![]() |
![]() |
УЛААН ЦУТГАЛАН Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт “Улаан цутгалан” хэмээх Монголын хамгийн их устай хүрхрээ бий. Уг хүрхрээ нь сумын төвөөс баруун тийш 30 орчим километрийн зайтай, 20 гаруй метрийн өндөрөөс буух 5 метр өргөнтэй хүрхрээ юм. Орхон гол нь Өндөр хясааны талаас Онгоцотын ам хүртэл 50 орчим километр газар ойролцоогоор 20 орчим метрийн өндөртэй хадан хавцал дундуур урсдаг. Энэ хавцал руу Улаан гол буухдаа уг хүрхрээг үүсгэжээ. Голын ус доош буухдаа хүрмэн чулуун тавцанг идэн ухарсаар Орхон голоос 100 орчим метр холдож, 10 орчим метр гүн цүнхэл үүсгэсэн байна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт Улаан цутгалангаас гадна “Орхоны хүрхрээ буюу бага цутгалан”, “Татуурын хүрхрээ”, “Цагаан голын хүрхрээ” хэмээх том жижиг нийлсэн дөрөв таван хүрхрээ буй. |
![]() |
![]() |
ХҮЙСИЙН НАЙМАН НУУР Уянга сумаас баруун хойд зүгт 45 километр зайд, үзэсгэлэнт сайхан Хангайн
нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр
газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий. Эдгээр нууруудыг Ширээт,
Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн түвшнээс
дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс
3 километр хүртэл зайтай оршдогоос хамгийн том нь Ширээт нуур юм. Хүйсийн
найман нуурын 7491.3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг
бөгөөд Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын
тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Мөн 18 зүйлийн хөхтөн
, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр байдаг аж. Нууранд урдаас
очих зам бартаа ихтэй тул мориор очдог байсан ч өнгөрсөн жил нутгийн иргэн
хувийн хөрөнгөөрөө засварлаж, машин явах боломжтой болгосон байна.Харин
бид ар талаас нь хөвч тайга, уул усаар орох болно. |
![]() |
![]() |
МОГОЙТЫН РАШААН
Орхоны хөндийн БЦГ болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Могойтын аманд Могойтын халуун рашаан бий. Могойтын халуун рашаан нь Хангайн нурууны дорнод хэсэг болох Булганы хүрэн чулуу, Зэсэн улаан зэрэг ойн бүснээс дээш 3000-2200 метрт өргөгдсөн тагийн өвсөөр хучигдсан, хушин ой бүхий нүцгэн хад, маш бэрх өндөр хөвөөгийн араас салаалан урссан 2 горхины дундаас ундран гардаг. Могойтын халуун рашаан Бат-Өлзий сумаас баруун урагш 18км, Хужирт сумаас 70км, Арвайхээр хотоос 100км, Улаанбаатараас баруун тийш 450км зайд оршино.
Өндөр гэгээн Занабазар Жавзандамба хутагт энэ рашааныг нээж өөрийн тааллаар
шүншиглэн аравнайлж адисласан рашаан юм. Чулуун дээр тодорсон могойнууд,
яст мэлхий, байгалийн суварга, Цагаан хайрхан зэрэг түүхийн явцад хадгалагдан
үлдсэн үнэт зүйлс энд бий.
|
ГАЗРЫН ЗУРАГ
Явах цэг |
Улаанбаатар |
Аялалын |
ӨХА-03 |
Аялах |
6 шөнө 7 өдөр |
Аялалын |
6сар20-27 |
Захиалах |
Утас, online |
Аялалын |
1 сая төгрөг |
Хэдэн хүн |
12-20 хүн |
Хүүхэд/8-12/ |
500.000 төг |
Өдөр |
Маршрут |
Хоноглох |
Аялалын Хөтөлбөр |
6/20 |
Улаанбаатар |
Гэр |
Бидний УАЗ 469-ын адал явдалт авто аялал маань Улаанбаатар хотын 50 мянгатын
Пийс тауэрын авто зогсоол дээрээс өглөө 8 цагаас Элсэн тасархай явах аялалын
тусгай автобусанд сууснаар эхэлнэ. |
6/21 |
Элсэн
тасархай Хархорин |
Гэр |
Өглөө эртлэн хамаг юмаа хамж аваад Хархорин хотруу урагшаа. Мэдээж Эрдэнэзуу
хийддээ аян замаа даатгаад авна.Хархорин музей, Боов хад, Мэлхий хадаарр
ороод гарна. Замын хуушуур, цуйван ч янзын да. |
6/22 |
Төвхөн Хийд |
Майхан |
Нийгэмшилээ мартаад орчиноо мэдэр. Борцтой шөл уучихаад Төвхөн хийд рүүгээ
69-тэйгээ мацна. Цаадуул чинь Аль чадахаараа хийд рүү дөхүүлэх байх.Төвхөн
Хийд уулын орой дээр. |
6/23 |
Оготны мухар |
Гэр |
Өнөөдөр 50км замыг бараг өдөржингөө явна. Шавар намагт сууна, татна чангаана,
хүчээ нэгтгэнэ. Эвтэй байхдаа хүчтэй болно. Машинууд маань 469-үүд тул
найдвартай. Таарсан газраа хоолоо хийж иднэ, нойлоо ч орно. Найман нуурыг
араас нь орох чухал даалгавар авсан салаа отогтоо ирнэ. |
6/24 |
Найман нуур |
Гэр |
Өглөө эрт сэрээд ч яахав, тэнд цаг хугацаа нар сараар баримжаалдаг. Хоносон
цуйван сүүтэй цайтай ч янзын шүү. Бантан мэт нь дагалдах байх. Үйлчилгээний
баг таныг өнөөдөр бөмбийтөл бөөцийлнө. Сайхан амар. Хүүхэд шиг бай. Нийгэм,
улс төр, инфляци энэ диваажинд үйлчилдэггүй. Сүрлэг өндөр уулс, уудам хөндий, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан
булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн
шувуудын өлгий |
6/25 |
Найман нуур |
Майхан |
Та бол бидний шинэхэн жуулчин тул таньд шинэхэн өрөм, боорцог, талх, цагаан
идээгээр дүрмийн дагуу дайлна.Замдаа бувар бувар гэх ааруул ээзгийг зэхэж
өгүүлэхээр нутгийн малчин Дамбийтай тохирсон байгаа.Тэдний гэрээр орж зураг
хөрөгөө баахан даруулчаад Могойтын рашаан орно. |
6/26 |
Ногоон нуур
|
Бааз |
Өглөөний хоолыг Тогооч нарт даатгая. Тэд бас таньтай адил мундаг шүү. |
6/27 |
Элсэн тасархай |
|
Ирсэн гийчин буцдаг, эхэлсэн аялал өндөрлөдөг жамаас хазайхгүй.7 хоног
бага хугацаа боловч туулаад үзээд, мэдрээд хараад ирэхээр гайхалтай сайхан
хугацаа юм.Та манай аялалыг дурсаж, найз нөхөд,гэр бүлдээ бахархан ярьж
явах болтугай. |